Говь-Алтай аймгийн онцлог, түүх соёл, ард иргэдийн амьдралыг сурталчлах, бизнес эрхлэгчдэд шинэ зах зээл нээх, аялал хуулчлалыг нэмэгдүүлэх, аймгийн хөгжлийн гарцыг илүү тодорхой болгох зорилгоор “ Алтайн өдрүүд “ арга хэмжээг 2015 оны 05 дугаар сарын 23-28 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөөд байна
Зохион байгуулагдах ажлууд: 
1. Шатрын тэмцээн: Тэмцээн насанд хүрэгчдийн дунд, Швейцарь системээр явагдана. Сумын төлөөлөл болсон эрэгтэй, эмэгтэй 1 тамирчин оролцоно. 
Хаана: Сүхбаатар дүүрэг. 13-р хороололд байрлах “Хос Мастер” шатрын клуб
Хугацаа: 2015 оны 05 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд явагдана
2. Волейболын тэмцээн. Тэмцээн насанд хүрэгчдийн дунд зохиогдож, сумын төлөөлөл болсон эрэгтэй, эмэгтэй 1 баг оролцоно. 
Хаана:Баянгол дүүргийн Төмөр зам дахь " Шинэ эрин " сургуулийн заал
Хугацаа: 2015 оны 05 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд явагдана
3. Үндэсний бөхийн барилдаан. Сүхбаатар дүүргийн 13-р хороололд байрлах “Бөхийн өргөөн”-д 5.27-ны өдөр явагдана. 
Хаана: Сүхбаатар дүүрэг. 13-р хороололд байрлах Монгол бөхийн өргөө
Хугацаа: 2015оны 05сарын 27-нд
4. Зураач, гэрэл зураг сонирхогчдын үзэсгэлэн. Говь-Алтай аймгаас гаралтай зураачид, гэрэл зураг сонирхогчдын үзэсгэлэнг гаргана. 
Жич: Уран бүтээлчидтэй тохиролцон зураг, баримал зэргийг худалдан авах боломжтой.
Хаана: Чингисийн талбайд
Хугацаа: 2015 оны 05 дугаар сарын 27 
5. Зохиолчдын номын баяр, үзэсгэлэн худалдаа. Говь-Алтай аймгаас гаралтай зохиолчдын номын үзэсгэлэнг 
Жич: Уран бүтээлчидтэй тохиролцон номын зохиолчийн гарын үсгийг зуруулан худалдан авах боломжтой. 
Хаана: Чингисийн талбайд
Хугацаа: 2015 оны 05 дугаар сарын 27 
6. Үзэсгэлэн худалдаа. Говь-Алтай аймгаас гаралтай Улаанбаатар хотод амьдардаг бизнес эрхлэгчид, аймагт үйлдвэрлэл эрхлэгчдийн хийсэн гар урлал, нутгийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг 5.27-28-ны өдөр “Мишээл экспо” төвд гаргана. 
Хаана: Хан-Уул дүүрэг. Мишээл экспо төв
Хугацаа: 2015 оны 05 дугаар сарын 27-28
7. Эрдэм шинжилгээний бага хурал. “Алтай нутгийн ирээдүй ба шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн гарц” сэдэвт ЭШ, онол практикийн бага хурал.
Хаана: Нийслэлийн нутгийн удирдлагын ордон
Хугацаа: 2015 оны 05 дугаар сарын 28
8. Уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт. Говь-Алтай аймгаас гаралтай дуучид, уран сайханчид, яруу найрагчид, уран бүтээлчдийн тоглолтыг болон нэгдсэн гала тоглолтыг 
Хаана: Чингисийн талбай 
Хугацаа: 2015 оны 05 дугаар сарын 27

Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй Алтай нутгийн уугуул, суугуул ард иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урья
Жич: Зохион байгуулалтын асуудлаар харьяа сумынхаа Засаг дарга нарт хандана уу