I-XVII бүлгийн өрхөд хүүхдийн  мөнгө олгоно

Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваантай 2016 онд хүүхдийн мөнгө хэрхэн олгох талаар ярилцлаа.

-Ирэх жилийн хүүхдийн мөнгийг олгохдоо өрхийн мэдээллийн сангийн судалгааг үндэслэж 1-17 дугаар бүлэгт хамрагдаж байгаа өрхийн хүүхдүүдийг хамруулна гэж байгаа. Энэ судалгаа хэдэн онд ямар байгууллага хийсэн юм бэ. Иргэд ямар бүлэг хамрагдаж байгаа яаж мэдэх юм бэ?

-Нийгмийн халамж үйлчилгээний газар 2013 онд өрхийн амьжиргааны судалгааг орон даяар хийсэн. Өчигдрөөс бүх дүүрэг, аймгууд руу хүүхдийн мөнгө олгохтой холбогдуулан иргэдийн өргөдлийг авч эхэлсэн байгаа. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тогтоол албажаагүй байсан учраас иргэдийн өргөдлийг аваагүй байсан. Харин өчигдрөөс эхлэн тухайн аймаг, сум хороо, дүүргийн нийгмийн ажилтнууд айл бүрт дахин очиж өрхийн мэдээллийн сангийн бүртгэлийг нь баталгаажуулж, хүүхдийн мөнгөнд хамруулах ажил эхэлсэн. Тэгэхээр иргэд сум, аймаг хорооныхоо нийгмийн ажилтан буюу халамж хариуцсан мэргэжилтэндээ хүүхдийн мөнгө авах өргөдлөө эхэлж өгөх �'стой. Өөрөөр хэлбэл, иргэд “манайх өрхийн мэдээллийн сангийн хэддүгээр бүлэгт байгааг тодорхойлж өгнө үү” гэдэг хүсэлтийг харьяа дүүргийнхээ нийгмийн ажилтанд өгнө гэсэн үг. Үүний дараа иргэдийн өргөдлийг үндэслэн тусгай баг явж өрхийн амьжиргааны төвшинг нь үнэлнэ. Үнэлсэн мэдээллээ нэгтгэж тусгай томь�'оллоор бодож автоматаар өрхийн мэдээллийн санд нэгтгэх юм.

-Өрхийн хүүхдийн мөнгөнд хамруулах амьжиргааны бүлгийг ямар үндсэн үзүүлэлтүүдээр тогтоож байгаа юм бэ. Тухайлбал, 17 дугаар бүлэгт дунджаар хэчнээн төгрөгийн орлоготой өрх багтаж байгаа юм бэ?

-Иргэдийн цалин, олж байгаа орлогыг тооцож хүүхдийн мөнгөнд хамруулж байгаа зүйл огт байхгүй. Сарын орлогыг оруулан тооцох гэдэг нэртэй аргачлалаар өрхийн бүлгийг тодорхойлж байгаа. Цалинтай хүн цалингаа хэлнэ. Харин цалингүй хүнийг орлогогүй гэж хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр тухайн хүнийг ямар төрлийн орлогоор хэрхэн амьдарч байгаа нь олон асуултаар асууж тодорхойлдог аргачлалыг ашиглаж бүлгийг нь гаргаж байгаа юм. Ойролцоогоор 55 асуултаар өрхийн мэдээллийг авч, асуулт бүрт оноо өгч нийлбэрээр нь бүлгийг нь тогтоодог олон улсын аргачлалыг ашиглаж байгаа юм.

-Иргэдийн хэрэглээ, гэрийнх нь эд хогшлыг нь харж, шалгаж хүүхдийн мөнгөнд хамруулж байна гэж яриа гарсан. Жишээ нь, угаалгын машинтай өрхийн хүүхдүүдэд мөнгө олгохгүй, 1-17 дугаар бүлэгт хамаарахгүй байна гэж яриад байна. Энэ үнэн үү?

-Өрхийн мэдээллийн санг бүрдүүлэхдээ тухайн иргэн нийт гурван бүлгийн 55 асуулга, асуулга бүр дотроо дэд асуулгатай дэлгэрэнгүй маягтыг бөглүүлж, өрхийн амьжиргааны судалгааг авсан. Судалгааныхаа оноог тусгай томь�'онд оруулж өрхийн мэдээллийн сангийн хэддүгээр бүлэгт орж байгааг тодорхойлдог. Тэгэхээр тухайн асуулгад тухайн иргэний удаан хэрэглэгддэг эд хогшил гэдэг ангилалд гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд багтаж байгаа. Телевизор, хөргөгч, будаан агшаагч, угаалгын машин зэрэг цахилгаанаар ажилладаг бүх зүйл хамаарч байгаа. Иргэд тухайн үед авч байсан асуулгаас хамгийн ой тойнд үлдсэн хэсгээ бодож, өрхийн бүлгийг нь буруу тогтоочихлоо гэсэн ташаа мэдээлэл гарч байна.

-Одоогоор өрхийн мэдээллийн санд хэчнээн өрхийн мэдээлэл орсон бэ. Үүнээс 1-17 дугаар бүлгийн хэчнээн өрх байгаа юм бэ?

-Монгол Улсад бүртгэгдсэн нийт өрхийн 86 хувь өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаанд хамрагдсан байна. Үлдсэн 14 хувь өрхийн мэдээллээ өгөхөөс татгалзсан. Хувийн нууцаа хамгаалж мэдээлэл өгөөгүй гэсэн үг. Иргэн өөрөө хүсээгүй байхад албадан мэдээлэл авах �'сгүй. Тэгэхээр санал асуулгад ороогүй өрхүүд хүүхдийн мөнгөнөөс автоматаар хасагдана. Энэ оны арванхо�'рдугаар сарын байдлаар нэг сая 30 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгож байна. Ирэх онд 1-17 дугаар бүлгийн хүүхдүүдийг хамруулж, бүртгэлгүй хүмүүсийг бүртгэж, гомдолтой хүмүүсийг гомдлыг бүртгэхэд улсын хэмжээнд ойролцоогоор 880-890 мянган хүүхэд Хүний хөгжлийн сангаас хүүхдийн мөнгөө авах боломж нээгдэнэ гэж харж байна. Одоогоор өрхийн мэдээллийн санд 660 мянган өрхийн 781 мянган хүүхэд өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн байна. Үүний 601 мянган хүүхэд нь 1-17 бүлэгт хамаарч байгаа юм. Тэгэхээр эдгээр хүүхдүүдийн дансанд ямар нэгэн асуудал үүсгэхгүйгээр автоматаар хүүхдийн мөнгө нь орно. �"ээр нь өрхийн мэдээллийн сангийн судалгааг 2013 онд авснаас хойш тухайн өрхөд төрсөн хүүхдүүдийн мэдээллийг нэмж оруулах ажлыг давхар хийж байна. �'үлгээ тодорхойлоогүй, өрхийн мэдээллийн санд мэдээлэл нь ороогүй иргэд бол аймаг, сум хорооныхоо нийгмийн ажилтан дээр очиж өргөдлөө гарах �'стой.

-Арван долоо биш 18 дугаар бүлэгт хамрагдаж байгаа өрхийн хүүхэд хүүхдийн мөнгөө авах хүсэлт гаргавал мөнгийг нь олгох боломжтой юу?

-17-оос хойшхи бүлгийнхэн өргөдөл гаргаж, өрхийн мэдээллийн санд байгаа бүлгээ дахин тодорхойлуулах боломж нээлттэй байгаа. Тухайн хүний хүсэлтүүдийг нэгтгэж байгаад дахин гэрээр нь явж үнэлэх ажлыг хийнэ. �"ахин үнэлж 2013 оноос хойш тухайн өрхийн орлогод нь өөрчлөлт орсон байвал 1-17 хүртэл бүлэгт хамрагдах боломж нээгдэнэ.

-Уг нь Үндсэн хуульд хүнийг баян, ядуу шашин шүтлэгээр ялгахгүй гэж заасан. Харин хүүхдийн мөнгө олгохдоо ингэж бүлэг болгож ялгаж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэж зарим хүн тайлбарлаж байна. Та энэ асуултад ямар хариулт өгөх вэ?

-Иргэдийн дунд тийм яриа гарч байгаа нь үнэн. �"эхдээ 2016 оны төсвийн тухай хуульд, УИХ-ын 103 дугаар тогтоолд хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн санд тулгуурлан олгоно гэж тусгасан байгаа. Ер нь өрхийн мэдээллийн санг ашиглах анхны зорилго нь төрөөс иргэдийнхээ талаар боловсрол, эрүүл мэнд, амьжиргаа, орлоготой холбоотой мэдээллийг нэгтгэхэд оршиж байгаа юм. �"ээр нь, төр засгийн зүгээс халамж, тусламж, үйлчилгээг аль бүлэг рүү хамруулах вэ гэдэг бодлогоо тодорхойлохын тулд өрхийн мэдээллийн санг бүрдүүлж байгаа юм. Өрхийн мэдээллийн сангийн 1, 2 дугаар бүлгийн буюу хамгийн бага оноотой өрхөд халамжаас хүнсний талон олгодог. Энэ бүлэгт хүүхэд, том хүн нийлээд 135 мянган хүн хамрагддаг. Мөн өрхийн нэгдсэн сангийн мэдээллийг салбар дунд ашиглах Засгийн газрын тогтоол гарсан. Тухайлбал, ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй ч 30 хувийн урьдчилгааг төлж чадахгүй байгаа дунд орлоготой буюу өрхийн мэдээллийн сангийн 7-15 бүлэгт хамрагдаж байгаа иргэд 10 хувийн урьдчилгааг төлж ипотекийн зээлд хамрагдах боломж байгаа.  Цаашлаад боловсрол, эрүүл мэндийн салбарт өрхийн мэдээллийн санг ашиглаж иргэдэд үйлчилгээ хүргэдэг болгоно. Тэгэхээр өрхийн мэдээллийн сангийн бүлгээр иргэдийг ангилах нь маш чухал байгаа юм.

-Одоо өрхийн мэдээллийн сангаас хэддүгээр бүлэгт хамрагдаж байгаагаа мэдэхийн тулд иргэд хаана хандах вэ. Өрхийн мэдээллийн сандаа бүртгүүлээгүй байгаа иргэд нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө олгох хугацаанаас хоцорчихвол нөхөж олгох уу?

-Он гарсны дараа нэгдүгээр сарын 20-ноос хойш хүүхдийн мөнгө олгоно. Тэгэхээр өнөөдрөөс хойш бараг сарын хугацаа байгаа учраас иргэд хүүхдийн мөнгөө хугацаанаасаа хоцролгүй авахын тулд харьяа дүүргийнхээ нийгмийн халамжийн хэлтэст өргөдлөө гаргачихвал хүүхдийн мөнгийг нь аль болох хугацаанд нь олгохын төлөө ачаалал өндөртэй ажиллаж байна. Хувь хүн өрхийн амьжиргааны хэддүгээр бүлэгт явж байгаагаа мэдэхийн тулд өөрийн харьяалагдаж байгаа сум хорооны нийгмийн ажилтан дээр иргэний үнэлэхтэйгээ очиж, регистрийн дугаараар шүүлгэж бүлгээ мэдэх боломжтой.

-Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгөний төсвийг нэлээд танасан байгаа. Ойролцоогоор 143 тэрбум төгрөгийг л төсөвлөсөн байсан. Үүнтэй холбоотойгоор өрхийн мэдээллийн сангаар тодорхойлуулсан бүлэгт олгох гээд байгаа юм биш үү?

-Мэдээж төсөвлөсөн мөнгө буурсан нь улсын төсвийн хүндрэлтэй холбоотой. 1-17 бүлэгт хүүхдийн мөнгө олгодог болсноор 40 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгаа. Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгө дутуу суусан байгаа. Тэгэхээр он гарсны дараа хүүхдийн мөнгийг гүйцэт олгохын тулд төсөвт тодотгол хийх шаардлагатай байгаа юм. �'идний тооцоогоор 210 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулна гэж тооцож байгаа.

-Энэ сарын хүүхдийн мөнгө буухгүй байна гэж зарим иргэн ярьж байна. Он дуустал хүүхдийн мөнгийг хэвийн олгоно биз дээ?

-Хэвийн олгож байгаа. Улсын хэмжээнд төрийн сан арванхо�'рдугаар сарын 25-нд хаагдана. Тэгэхээр 25-наас өмнө улсын хэмжээнд арванхо�'рдугаар сарын хүүхдийн мөнгө иргэдийн дансанд орно.