ХОРШООЛОГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2016.01.02

Өнөөдөр болсон “Орон нутгийн жөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг” сэдэвт аймгийн хоршоологчдын чуулга болж, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нээж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэнд хөдөө аж ахуйн салбарт хоршоологчид нягт уялдаатай ба “Аймгийн боловсролын чанарыг сайжруулах дэд хөтөлбөр, “Алим, усан үзэм, жимс жимсгэнэ” хөтөлбөрт хоршоологчдын оролцоо ихээхэн чухал бөгөөд улмаар ажлын байр нэмэгдүүлснээр өрх бүр өөрийн гэсэн орлогтой болох талаар цохон тэмдэглэлээ.  

Тус чуулганы үеэр хөдөө аж ахуйн хоршооллын өнөөгийн байдал цаашдын зорилт, ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хоршоодын оролцоо,  Каритас Монгол байгууллагаас хэрэгжүүлж байгаа Хоршоодыг дэмжих арга замууд сэдвээр “Каритас-Монгол” ТББ, төслийн зохицуулагч С.Алтантуяа, ХААХҮХ-ны гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин нар илтгэл тавьж, чуулганаас гарах зөвлөмжийн төслийг хэлэлцлээ.