11-Р САР АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

Мал онд оролт: Аймгийн мал сүрэг 99.5 хувиар онд орж, бүгд 11.7 мянган том мал зүй бусаар хорогдсон нь өмнөх мөн үеэс 42.6 хувиар бага байна. Есөнбулаг, Алтай, Баян-Уул, Бигэр, Дарив, Жаргалан, Цогт, Эрдэнэ сумдад 0.85-0.44хувиар малаа хорогдуулсан нь нийт хорогдлын 68.3 хувийг эзэлж байгаа ба бусад сумууд малаа 99.5-99.9 хувиар онд оруулжээ.
Мал төллөлт: Аймгийнхэмжээнд 967.8 мянган эх мал төллөж, 945.9 мянган төл 97.7 хувиар бойжиж байна.Есөнбулаг, Алтай, Бигэр, Бугат, Дарив, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Тонхил, Чандмань, Эрдэнэ сумд гарсан төлөө97.1-100 хувиар тус тус бойжуулсан байна.
Үнэ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн ерөнхий индекс Говь-Алтай аймгийн төвд 2015 оны 11 дүгээр сард өмнөх сартай харьцуулахад тогтвортой байсан ба оны эхнээс 4.0 хувь, өмнөх оны мөн үеэс 5.8 хувь, суурь үеийнхээс 51.6 хувиар өссөн байна.
Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэл: Үр тариа 514.1 тн, төмс 652.6 тн, хүнсний ногоо 386.4 тн,тэжээлийн ургамал 1158.7 тн-ыг тус тус хурааж, өвс 5908.5 тн, гар тэжээл 185.9 тн, хужир 1814.5 тн-ыг бэлтгээдбайна.
Төсвийн орлого: Төсөвт нийт 44 тэрбум 675.7 сая төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 84.7 хувиар, үүнээс татварын орлого 4 тэрбум 180.4 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 90.0 хувиар биелүүлсэн байна. Татварын бус орлого 40тэрбум 495.3 сая, тусгай зориулалтын шилжүүлгээс 27 тэрбум 231.8 сая, орон нутгийн хөгжлийн сангийн орлогоос 3 тэрбум 892.6 сая, улсын төсвөөс 8 тэрбум 437.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан байна.
Төсвийн зарлага: Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтын 85.0 хувийг зарцуулав. Үүнд цалин хөлс нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 95.6, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 93.7, бараа үйлчилгээ бусад зардлын 53.1 хувийг тус тус зарцуулсан байна. Орон нутгийн төсвийн байгууллагууд 2.1 сая төгрөгийн авлагатай, 799.4 сая төгрөгийн өглөгтэй байна.
Аж үйлдвэр: Аж үйлдвэрийн салбарт 9 тэрбум 352.8 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөноны мөн үеийнхээс 0.9 хувиар буурсан байна. Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 97.0 хувь буюу 9 тэрбум 75.5 саятөгрөгийн борлуулалт хийгджээ.
Банкны мөнгөн орлого, зарлага: Зээлийн өрийн бүх үлдэгдэл 79 тэрбум 538.5 сая төгрөг байгаагаас хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1.0 хувийг эзэлж байна. Иргэдийн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 15.0 хувиар нэмэгджээ.
Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 1174 эх амаржиж 11183 хүүхэд мэнд төрлөө. 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 15тохиолдол бүртгэгдсэн байна. Цочмог халдварт өвчний гаралт өмнөх оны мөн үеэс 17.8 хувиар буурсан байна.
Ажилгүйдэл: Энэ оны 11 сарын эцсийн байдлаар хөдөлмөр эрхлэхийг хүсч бүртгүүлсэн ажилгүйчүүд 795 болсны дотор54.6 хувь буюу 434 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгүүлсэн ажилгүйчүүдийн 221 нь дээд, 55 нь тусгай дунд, 344 ньбүрэн дунд, 75 нь суурь, 62 нь мэргэжлийн анхан шатны, 28 нь бага, 10 нь ямар ч боловсролгүй хүн байна.
Ус, цаг уур, орчны шинжилгээний алба: Аймгийн 11 сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарынтемпературын сарын дундаж нь Говь-Алтайн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байх бабусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна /3 дугаар зураг/.
Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Нэгдүгээр аравхоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Говь-Алтайн нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
Харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүрч хүйтрэхтөлөвтэй. Бусад хугацаанд Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, Алтайнөвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градусхүйтэн байна.