Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан журмын дагуу 2015оны 11 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт төрийн захиргааныалбан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

          Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх болзол хангасан 18 байгууллагын 50 төрийн албан хаагч эх орон, ард түмнийхээ төлөө үнэнч шударга ажиллахаа тангараглалаа. 

Ёслолын ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга П.Золжаргал нээж, албан хаагчдад баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.