Аймгийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх Ухааны Академийн Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн Говь-Алтай аймаг дахь “Алтай” салбар, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран аймгийн төвийн албан байгууллагуудын бичиг хэргийн эрхлэгч, Есөнбулаг сумын багуудын нийгмийн ажилтнуудад “Төрийн байгууллагуудын хамтын үйл ажиллагаа авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгуулж, тус сургалтанд 70 байгууллагыг хамрууллаа.  
           Тус сургалт нь:

  • Газар хөдлөлт, түүний хор уршгийн тухай онолын ерөнхий ойлголт өгөх
  • Болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн дараа хийгддэг макро судалгааны ажлын мэдээлийн сангийн өгөгдөл болох газар хөдөлсөн тухай мэдээллийг байгууллагуудын бичиг хэргийн ажилтнаар дамжуулан түргэн шуурхай цуглуулах 
  • Байгууллагуудын архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулах, бичиг хэргийн ажилтнуудыг чадавхжуулах зорилгоор хийгдлээ.

      Сургалтын үр дүнд байгууллагуудын бичиг хэргийн ажилтнууд газар хөдлөлтийн талаарх мэдээллийг цаг алдалгүй цуглуулж мэргэжлийн байгууллагад өгснөөр судалгааны ажлын чанар дээшлэх, болзошгүй газар хөдлөлтийн үед төрийн байгууллагуудын хамтран ажиллах ажлын уялдаа холбоо сайжрах юм.