ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020.11.09
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 190 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагууд 2020 онд хийсэн ажлаа иргэдэд сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн 48 төлөөлөл оролцож, 2020 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авахын зэрэгцээ мэдээлэл өгч, чиг үүргийн дагуу нэг дороос 800 гаруй иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүллээ.
Энэ үеэр “Азтай үйлчлүүлэгч” шалгаруулж, Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Биеийн тамир спортын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Стандарт, хэмжилзүйн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, “Ундрага Алтай” ОНӨААТҮГ-ын гарын бэлэг болон үйлчилгээний “Эрхийн бичиг”-ийг гардуулсан юм.