САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ, АМАРЖАРГАЛ САНГИЙН ТӨРИЙН БОДЛОГЫН МЕНЕЖМЕНТЭЭР МЭРГЭШҮҮЛЭХ БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

2017.11.09

СЭЗИС-ийн Глобал эдийн засгийн судалгааны хүрээлэн (ГЭЗСХ) болон Амаржаргал сан хамтран шинэ магистрийн хөтөлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлж байна.

Энэ хөтөлбөрөөр төрийн хөгжлийн бодлогыг санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх бүх үе шатанд идэвхтэй оролцох үзэл суртлын итгэл үнэмшилтэй, Монгол Улсын төрийн удирдлагын тогтолцооны уламжлал, шинэчлэл орчин үеийн хөгжлийн глобал болон бүс нутгийн хандлагын гүнзгий мэдлэгтэй, удирдлагын практик ур чадвар, ёс суртахууны зөв хандлага үнэдэмж төлөвшсөн карьер ахиж дэвших боловсон хүчнийг сургаж бэлтгэнэ.

Хөтөлбөр төрийн яам агентлагийн стратеги, төлөвлөлт, бодлого хариуцсан албан тушаалд ажиллаж буй болон дэвшин ажиллах төрийн захиргааны албан хаагч, төрийн бодлогын чиг хандлагыг мэдэрч ажиллах байгууллага комданийн удирдлага болон бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар бэлтгэгдэж буй улс төрийн ажилтнуудад тавих удирдлагын ур чадварын шаардлагыг хангасан байна. ГЭЗСХ-ийн ерөнхий захирал, Сангийн тэргүүн Р.Амаржаргал хичээл зааж хөтөлбөрийг удирдан явуулах бөгөөд Монгол Улсын төр, засгийн удирдлагад өндөр алба хашиж байсан туршлагатай эрдэмтэн багш нарын баг ажиллана.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

·         Ажлын ачааллаас үл шалтгаалан шахуу эрчимтэй сургалтад цаг заваа зохицуулах боломж, хүсэлтэй

·         Ажлын газар нь суралцахыг албан ёсоор дэмжиж тодорхойлсон

·         Аль нэг түгээмэл гадаад хэлийг мэргэжлийн текст уншиж ашиглах хэмжээнд эзэмшсэн

·         Өөрийн ажлын туршлага, амжилт, дутагдлыг бусадтай хуваалцах, санал солилцох хүсэлтэй

Танхимын хичээл 11 дүгээ сарын 15-ны өдрөөс долоо хоног бүрийн Лхагва гарагт явагдана. Бүртгэл 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл явагдана.

Холбоо барих утас: 70483065,99940105