ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХӨХМОРЬТ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

2017.04.15

Нэг. Нийтлэг зүйл.

1. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.4.2, 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтын дагуу Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

2. Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн                  10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байрны тодорхойлолтод тавигдах дараахь шаардлагыг хангасан байна.

 

 

 

 

 

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

 

Шаардлагатай

Боловсрол

Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

-

Мэргэжил

Соёл урлагийн ажилтан, соёлын менежер                  

Соёл урлагийн чиглэлийн мэргэжилтэй байх

Мэргэшил

Соёлын менежмэнтээр сургалтад хамрагдсан байх

Төрийн удирдлагаар мэргэшсэн байх

Туршлага

Соёл урлагийн салбарт тодорхой хугацаанд ажилласан байх  

Байгууллага, хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай

Ур чадвар

-Манлайлах, төлөвлөх, удирдан зохион байгуулах, оновчтой шийдвэр гаргах, баримт бичиг  боловсруулах, үнэлэлт дүгнэлт өгөх,

-Хариуцлага хүлээх, багаар ажиллах, болон харилцааны ур чадвартай,  

-Компьютерийн өргөн хэрэглээний программ бүрэн эзэмшсэн.

Мэргэжлийн техник хэрэгслийг ажиллуулах,

Дуулах, хөгжимдөх ур чадвартай байх

Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих; 

Төрөл бүрий үйл ажиллагааны сценарь хөтөлбөрийг боловсруулж, найруулах, зохион байгуулах чадвартай байх.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх                                            Сонгон шалгаруулалтад орох иргэдийн баримт материалыг салбар зөвлөлөөс томилсон Сонгон шалгаруулах комисс Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын 110 тоот өрөөнд 2017 оны 05 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд 09:00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дараахь материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

  1. Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу/
  2. Иргэний үнэмлэхний /наториатаар гэрчлүүлсэн хуулбар/
  3. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн наториатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт
  4. Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан, эх хувийн хамт
  5. Ажил эрхэлдэг бол ажил байдлын тодорхойлолт
  6. 4 x 6-гийн хэмжээтэй 2 хувь зураг
  7. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл /cover letter/
  8.  Байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл /тухайн байгууллагын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахын тулд бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, материаллаг бааз, бодлого, үйлчилгээний хувьд хэрхэн хөгжүүлэх, үйл ажиллагааг нь хэрхэн үр дүн, өгөөжтэй байлгах гэх зэрэг/
  9. Бүртгэлийн хураамж 10000 төгрөг.

Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн болон Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангаагүй иргэнийг бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын дагуу 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулна.

Шалгалтын талаарх мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн  www.csc.gov.mn аймгийн www.govi-altai.gov.mn цахим хаягууд болон аймгийн Засаг даргын Тамгын газрын №110 тоот өрөө, 7048-3065 дугаарын утсаар тодруулж болно.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ