ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЕСӨНБУЛАГ, ТОНХИЛ, ЦОГТ, ЦЭЭЛ, ЭРДЭНЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

2017.02.14

Нэг. Нийтлэг зүйл.

1. Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 4  дүгээр зүйлийн 17 дахь заалтын  дагуу Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Тонхил, Цогт, Цээл, Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

2. Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн                  10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байрны тодорхойлолтод тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

 

 

 

 

 

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

 

Шаардлагатай

Боловсрол

Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

-

Мэргэжил

Эрх зүйч, Төрийн захиргааны удирдлага                

Инженер, эдийн засагч

Туршлага

Байгууллага хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай, удирдах ажлын туршлагатай байх

Нутгийн өөрөө удирдах байгууллагад болон төрийн байгууллагад ажилласан ажлын туршлагатай байх

Ур чадвар

Баримт бичиг  боловсруулах, үнэлэлт дүгнэлт гаргах,

Хариуцлага хүлээх, багаар ажиллах, болон харилцааны ур чадвартай,  компьютерийн өргөн хэрэглээний программ бүрэн эзэмшсэн.

Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх.

Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих; 

Төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах

         

 

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

            Сонгон шалгаруулалтад орох иргэдийн баримт материалыг салбар зөвлөлөөс томилсон Сонгон шалгаруулах комисс Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын 110 тоот өрөөнд 2017 оны 03 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд 09:00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дараах материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Үүнд.

  1. Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу/
  2. Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт
  3. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн наториатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт
  4. Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан, эх хувийн хамт
  5. Ажил эрхэлдэг бол ажил байдлын тодорхойлолт
  6. 4 x 6-гийн хэмжээтэй 2 хувь зураг
  7. Бүртгэлийн хураамж 10000 төгрөг.

Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн болон Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангаагүй иргэнийг бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр  тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон  шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын дагуу 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулна.

Шалгалтын талаарх мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн  www.csc.gov.mn, аймгийн www.govi-altai.gov.mn цахим хаягууд болон аймгийн Засаг даргын Тамгын газрын №110 тоот өрөө, 7048-3065 дугаарын утсаар тодруулж болно.

           

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ