ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИГЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН САНХҮҮГИЙН АЛБАНЫ ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

2017.06.18

Нэг. Нийтлэг зүйл.

1. Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 4  дүгээр зүйлийн 17 дахь заалтын дагуу Говь-алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдох ажилтны  сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

 

2. Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн               10 дугаар зүйлийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байрны тодорхойлолтод тавигдах дараахь шаардлагыг хангасан байна.

 

 

 

 

 

 

 

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

 

Шаардлагатай

Боловсрол

Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

-

Мэргэжил

Эдийн засагч, нягтлан бодогч

-

 

 

 

Мэргэшил

Мэргэшсэн нягтлан бодогч

-

Туршлага

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

-

Ур чадвар

Баримт бичиг боловсруулах, үнэлэлт дүгнэлт гаргах, багаар ажиллах болон харилцааны ур чадвартай,  манлайлах, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээх чадвартай.

Гадаад хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний программ бүрэн эзэмшсэн.

Тусгай шаардлага

Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ, санхүүгийн сахилга батыг чанд сахидаг, төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах

         

 

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

            Сонгон шалгаруулалтад орох иргэдийн баримт материалыг салбар зөвлөлөөс томилсон Сонгон шалгаруулах комисс Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын 110 тоот өрөөнд 2017 оны 07 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд 09:00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дараах материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Үүнд.

  1. Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу/
  2. Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт
  3. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн наториатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт
  4. Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан, эх хувийн хамт
  5. Ажил эрхэлдэг бол ажил байдлын тодорхойлолт
  6. 4 x 6-гийн хэмжээтэй 2 хувь зураг
  7. Бүртгэлийн хураамж 10000 төгрөг.

Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн болон Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангаагүй иргэнийг бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр  тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон  шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын дагуу 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулна.

Шалгалтын талаарх мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн  www.csc.gov.mn, аймгийн www.govi-altai.gov.mn цахим хаягууд болон аймгийн Засаг даргын Тамгын газрын №110 тоот өрөө, 7048-3065 дугаарын утсаар тодруулж болно.

           

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ