ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БУГАТ, ЭРДЭНЭ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

2017.03.30

Нэг: Нийтлэг үндэслэл:

1.      Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу БУГАТ, ЭРДЭНЭ сумын ерөнхий боловсролын  сургуулийн захирлын  албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.  

2.       Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн         10.1-д заасан ерөнхий шаардлага болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 351 дүгээр тушаалаар баталсан “Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт”-д тавигдах шаардлага, томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараахь шаардлагыг хангасан байна.

 

Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Шаардлагатай

Чухал шаардлагатай

Боловсрол

 Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

 Магистр

Мэргэжил

 Багш

 

Мэргэшил

Боловсролын буюу менежментийн  чиглэлээр  сургалтад хамрагдсан байх

Бодлого, стратеги боловсруулах, өөрчлөлтийг манлайлах сэтгэлгээтэй байх

Туршлага

Боловсролын салбарт мэргэжлээрээ 3-аас дээш  жил  ажилласан дадлага туршлагатай байх

Байгууллага, хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай.

Ур чадвар

 

-Манлайлах, төлөвлөх, зохион байгуулах, баримт бичиг  боловсруулах, үнэлэлт дүгнэлт гаргах, оновчтой шийдвэр гаргах, судалгаа шинжилгээ хийх;                                   - Стратегийн болон үйл ажиллагааны хөгжлийн төлөвлөлт хийх;                                                       -Хариуцлага хүлээх, багаар ажиллах, болон харилцааны ур чадвартай;                        -Компьютерийн өргөн хэрэглээний программ бүрэн эзэмшсэн.

Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх.

Тусгай шаардлага:

-Төрийн албан хаагчийн болон багш, удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг чанд сахих;                                                                           -Төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах;                                             -Ажлын ачаалал даах, орон нутагт тогтвортой ажиллах.

 

Хоёр: Сонгон шалгаруулалтад орох  иргэдийн бүртгэл:

Сонгон шалгаруулалтад орох иргэдийн баримт материалыг Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт 2017 оны 04 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд 09:00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

 

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дараахь материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1.    Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу/;

2.    Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн наториатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт;

3.    Иргэний үнэмлэхний наториатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт;

4.    Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /тухайн ажлын байранд тавигдах шаардлага болох боловсролын салбарт 3-аас дээш жил ажилласныг батлах/ эх хувийн хамт;

5.    Ажил эрхэлдэг бол ажил байдлын тодорхойлолт;

6.    4 x 6-гийн хэмжээтэй 2 хувь зураг;

7.    Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн өргөдөл;

8.    Боловсролын буюу менежментийн  чиглэлээр мэргэшсэн  байдлыг гэрчлэх баримт бичгийг эх хувь, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

9.     Сонгон шалгаруулалт зарласан албан тушаалд хамаарах байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийг дугтуйнд битүүмжлэн өгөх;

10. Бүртгэлийн хураамж 10000 төгрөг.

Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн болон ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэнийг бүртгэхгүй болохыг анхаарна уу.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын дагуу 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулна.

Шалгалтын талаарх мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn   аймгийн www.govi-altai.gov.mn цахим хаягууд болон аймгийн Боловсрол, соёл, урлагын газрын /Д.Амгалан/ 99807608 дугаарын утсаар тодруулж болно.

 

   ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН

         БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР