ЦЭРГИЙН ШТАБ

2019.04.01

Монгол улсын Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дүрэм”-ийн дагуу Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлагдсан орон тоогоор аймгийн Засаг даргын шууд удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулна.

ЗОРИЛГО

Батлан хамгаалах хууль, тогтоомж, энэ талаарх төр засгийн бодлого, шийдвэрийн биелэлт, тэдгээртэй уялдуулан гарсан аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлыг тайван болон онцгой нөхцлийн үед зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих, аймаг, сум, багийн удирдлага, аж ахуйн нэгж байгууллагуудыг цэргийн мэргэжлийн удирдлагаар хангах, албан тушаалтан иргэдэд мэргэшил арга зүйн туслалцаа үзүүлэх явдал мөн.

ЧИГ ҮҮРЭГ

• Аймгийн нутаг дэвсгэрт батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн биелэлтийг, иргэдэд сурталчлах ажлыг тайван болон онцгой нөхцөлийн үед зохион байгуулах, хэрэгжүүлэх, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжид өмчийн харъяалал харгалзахгүйгээр батлан хамгаалах асуудалтай холбогдсон хууль тогтоомжийн талаар үүрэг чиглэл өгч арга зүйн удирдлагаар ханган, туслалцаа үзүүлэх, биелэлтийг хангуулж, хяналт тавина.

• Цэрэг техникийн тоо бүртгэл хөтлөх, цэргийн насны залуучуудыг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулах, тэднээс эрүүл мэндээр тэнцэгсдийг цэргийн жинхэнэ алба хаалгахаар сонгох, сайн дурын үндсэн дээр зэвсэгт хүчинд гэрээгээр алба хаалгах, хууль журмын дагуу дүйцүүлэх албаны ажиллагааг зохион байгуулах, цэргийн бэлтгэл үүрэгтний бэлтгэлжилтийг хангуулна.

• Үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгсэл, цэргийн зориулалттай химийн хорт бодисын хөнөөл, хордуулалт, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас сэргийлэх, тэмцэх, иргэдийг хамгаалах, аврах, хор уршгийг арилгах арга ажиллагаанд бүх нийтийг сургаж, бэлтгэх арга ажиллагааг удирдан зохион байгуулна.

 

 


Цэргийн штабын дарга дэд хурандаа Д.Төмөрбаатар

 

Батлан хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг тайван ба онцгой нөхцлийн үед зохион байгуулах, хэрэгжүүлэх, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд мэргэшил, арга зүйн удирдлага, туслалцаа үзүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих.

 

 

 

 

 

 

 

Дайчилгааны офицер хошууч Г.Цэдэв

 

Дайчилгааны тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, дайчилгааны бэлэн байдал, томилгоот бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлж, оногдуулан данслалтын чанар байдал, тодотгол, нөхөн хангалтын тооцоо, цэргийн штабын дайчилгааны маш нууц, нууц баримт бичгийн хадгалалт хамгаалалтыг дээшлүүлэх, штабын дотоод ажлыг зохион байгуулах.

 

 

 

 

 

 

 

Орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер ахмад Г.Мөнхбаяр

 

Батлан хамгаалахын болон бусад хууль тогтоомж, аймгийн Засаг даргын захирамж, Цэргийн штабын үйл ажиллагааны төлөвлөгөөг мөрдлөгө болгон хэрэгжилтийг биелүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах хяналт тавих. Орон нутгийн хамгаалалт, цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулах.

 

 

 

 

 

 

 

 

Тоо бүртгэлийн офицер хошууч Г.Баасанцог

          Үйл ажиллагаандаа Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль, батлан хамгаалах бодлого, аймгийн Засаг даргын захирамж цэргийн штабын дүрмийг мөрдлөг болгон хэрэгжилтийг биелүүлэх ажлыг орон нутагт  зохион байгуулах, хяналт тавих, нутгийн захиргааны байгууллага, ААН, иргэдэд мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэх.