САНАЛ АСУУЛГЫН СУДАЛГАА /2015 он/

-0001.11.30

САНАЛ АСУУЛГЫН СУДАЛГАА /2015 он/

Нэг. Зорилго, зорилт

Монгол Улсын УИХ-аас батлан гаргасан хууль  тогтоомж болон иргэд олон нийтийн зайлшгүй мэдвэл зохих хуулийг сурталчлах тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль тогтоожмийн хэрэгжилтийг хангуулах, хуулийг хэрэгжүүлэхэд иргэдийн идвэх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хууль сурталчлах сарын аян“ арга хэмжээний удирдамжийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргаар батлуулж ажиллалаа.

Уг ажлын хүрээнд тус аймгийн 8 сум, 1 тосогоны 506 иргэд олон нийтээс урьдчилан бэлтгэсэн 7 асуултаас бүрдсэн асуулгын тусламжтайгаар  мэдээллийг цуглуулан  дүн шинжилгээ хийлээ.

                            Нэг.Судалгааны зорилго

 Төрийн байгууллагын ил тод байдал, Төрийн албан хаагчдын ёс зүй ямар түвшинд  байгааг үйлчилгээ авч буй иргэд хэрхэн дүгнэж байгаа болон авлигын шалтгаан нөхцөлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг оновчтой үр дүнтэй зохион байгуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг  чирэгдэлгүй шуурхай болгож, өөрчлөхөд чиглэгдэнэ.

Хоёр.Санал асуулгад оролцогчдын шинж байдал

Санал асуулгад  Говь-Алтай аймгийн 8 сум, 1 тосгон  хамрагдсан.  18-аас дээш насны нийт 506 хүн ам хамрагдлаа.

Сумын нэр

Санал асуулгад хамрагдсан хүний тоо

Санал асуулгад эзлэх хувийн дундаж

Алтай

77

15,2

Бигэр

45

8,9

Бугат

44

8,7

Төгрөг

39

7,7

Халиун

56

11,1

Цогт

89

17,6

Баянтоорой тосгон

46

9,1

Цээл

51

10,1

Чандмань

59

11,7

Санал асуулгад оролцогчдын 8,3 % ( 42) нь 18-25 насныхан, 37,2 % ( 188 ) нь 26-35 насныхан 30,8 %  ( 156) нь 36-45  насныхан,  19,0 % 46-60 насныхан, 4,7 % нь 60-аас дээш насныхан (24)  байгаа бол тэдний 24,0 % нь Төрийн захиргааны байгууллагад,  52,0 % төрийн үйлчилгээний байгууллагд, 4,0 %  хувийн байгуулагад, 7,0  % хувиараа, 5,0 % тэтгэвэрт,  8,0  % нь тодорхой эрхлэсэн ажилгүй иргэд  байна.

Санал асуулгад оролцогчдын ажил эрхлэлтийн байдлыг  дараахь графикаас авч үзвэл:

Зураг № 1 Санал асуулгад оролцогчдын ажил эрхлэлтийн байдал

Гурав.Авлига болон төрийн байгууллагуудын ил тод байдал, төрийн       албан хаагчдын ёс зүйн  түвшингийн хандлагын судалгаа

Таны бодлоор Төрийн албаны ажил үйлчилгээ, төрийн байгууллагуудын ил тод байдал  ямар түвшинд байна вэ?  Гэсэн асуултанд хариулсан нийт оролцогчдын 24,7 % нь (125) хангалттай, 44,3 % ( 224 )   дунд, 20,2 %   ( 102) хангалтгүй, 10,9 %  ( 55) мэдэхгүй гэж  хариулав.

Ардчилалын үндсэн зарчмуудын нэг ил тод байх зарчим энэ нь төрийн захиргаа, түүний үйл ажиллагаа иргэдэд нээлттэй байх, иргэдийг мэдээлэл хүртэх эрхээр хангах замаар төрийн үйлчилгээг иргэд түргэн шуурхай хүргэж чадаж байгаа эсэхэд  санал асуулгад оролцогч сумдын иргэдийг сумд тус бүрээр  гаргаж зураг № 2-оор, “Хууль сурталчлах сарын аян“ арга хэмжээнд оролцож буй байгууллагуудыг зураг №3-аар  харуулав.

Зураг №2 санал асуулгад оролцогчдыг сум тус бүрээр нь гаргав.

Таны бодлоор  доор дурдсан байгууллагуудын үйл ажиллагааны нээлттэй байдлыг хэрхэн дүгнэдэг вэ?  /“Хууль сурталчлах сарын аян“ арга хэмжээнд оролцож буй байгууллагууд/

Зураг №3-аар харууллаа.

                                                              Зураг №4

Таны бодлоор Төрийн албан хаагчид үйлчилгээ  авч  буй иргэдтэй хэрхэн харьцдаг вэ? Гэсэн асуултад хариулсан нийт оролцогчдын 42,7 % нь (216 )  Төрийн байгууллагын албан хаагч соёлтой, ёс зүйтэй харьцаж үйлчилсэн, 12,1 % ( 61 )  Төрийн албан хаагчид ёс зүйгүй ханддаг,  41,3 % нь ( 209 )  Зарим тохиолдолд хүнийг ялгаварлаж ханддаг,  3,9 % буюу ( 20 )  иргэн ямар нэгэн хариулт сонгоогүй байна.

Төрийн албаны нүүр царайг харуулагчид нь түүний албан хаагчид энэ албыг хашихад төрийн албан хаагч нэг талаас зохих боловсрол, мэргэшлийн ур чадвартай нөгөө талаас ёс зүй, ёс суртахуунтай байх нийтлэг шаардлага тавигддаг.

Иймд төрийн үйлчилгээг ард түмэнд хүргэж буй төрийн албан хаагчийн ёс зүй, үйлчилгээ авч буй иргэдийн итгэлийн талаарх санал асуулгыг сум бүрээс авсан бөгөөд санал асуулгад оролцсон иргэдийн тоо нь харилцан адилгүй байгаа ч гэлээ Төрийн албан хаагчид ёс зүйгүй ханддаг, зарим тохиолдолд хүнийг ялгаварлаж ханддаг гэж нийт санал асуулгад оролцогч иргэдийн  53,4 % нь  (270 ) хариулсанаас дүгнэлт хийж үзэхэд төрийн албанд ёс зүйгүй, соёлгүй харьцаа ямар нэгэн хэмжээгээр байна, төрийн албан хаагчид үйлчилгээ авч буй иргэдтэй  ёс зүйгүй соёлгүй харьцаж байна гэсэн дүр зураг № 4 –ээс ажиглагдаж байна.

                                         Зураг №5 Авлига өгөх үү гэсэн асуултын хамаарал

Та өөртөө болон өрхдөө тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд авлига өгөх үү гэсэн 7 дахь асуултад  хариулсан нийт оролцогчдын 10,7 % нь (54 ) тийм, 63,0% нь (319 ) үгүй,  22,5% нь (114 )  өрхдөө тулгарсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор авлига өгч шийдвэрлүүлэх бодол заримдаа байна. 3,8 % нь (19 ) дээрх хариултыг  дугуйлаагүй байна.

 

 

Таны бодлоор Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулж буй дараах байгууллагуудаас аль байгууллага авлигад илүү өртөдөг вэ? Гэсэн асуултын үр дүнг хүснэгт №1-ээр нэгтгэн харуулвал дараах байдалтай байна.

Хүснэгт №1  байгууллагуудын авлигад өртөмтгий байдлын судалгаа

 

Их

Бага

Огт үгүй

Мэдэхгүй

1

Эрүүл мэндийн газар

167/33,0%

131/25,8%

63/12,5%

145/28,6%

2

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

144/28,5%

106/20,9%

77/15,2%

179/35,4%

3

Шүүх

130/25,7%

116/22,9%

58/11,5%

202/39,9%

4

Прокурор

130/25,7%

109/21,5%

61/12,1%

206/40,7%

5

Эрүүл мэндийн төвүүд

129/25,5%

136/26,8%

78/15,4%

163/32,2%

6

Цагдаагийн газар

123/24,3%

132/26,1%

61/12,1%

190/37,5%

7

 

Мэргэжлийн хяналтын газар

98/19,4%

111/21,9%

81/16,0%

216/42,7%

8

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба

97/19,2%

106/20,9%

79/15,6%

224/44,3%

9

Шүүхийн шинжилгээний алба

97/19,2%

96/18,9%

70/13,8%

243/48,02%

10

Боловсрол соёлын газар

86/16,9%

122/24,1%

112/22,1%

186/36,7%

11

Аудитын газар

82/16,2%

109/21,5%

77/15,2%

238/47,0%

12

Худалдан авах ажиллагааны алба

80/15,8%

106/20,9%

83/16,4%

237/46,8%

13

Аймаг, сумын ЗДТГ, түүний хэлтсүүд

77/15,2%

122/24,1%

86/17,0%

221/43,7%

14

Нийгмийн халамж үйлчилгээний газар

74/14,6%

108/21,3%

101/19,9%

223/44,1%

15

Цэцэрлэг

74/14,6%

131/25,8%

127/25,1%

174/34,3%

16

Ерөнхий боловсролын сургууль

72/14,2%

116/22,9%

146/28,8%

172/33,9%

17

Татварын хэлтэс

71/14,0%

130/25,7%

89/17,6%

216/42,7%

18

Хөдөлмөрийн хэлтэс

65/12,8%

101/19,9%

82/16,2%

258/50,98%

19

Байгаль орчин, аялал жуулчлалын газар

65/12,8%

104/20,5%

102/20,1%

235/46,4%

20

Аймаг сумын ИТХ

63/12,5%

131/25,9%

75/14,8%

237/46,8%

21

Нийгмийн даатгалын хэлтэс

56/11,1%

122/24,1%

119/23,5%

209/41,3%

22

Улсын бүртгэлийн хэлтэс

43/8,5%

111/22,0%

108/21,3%

244/48,2%

 

Хүснэгт №1-ээс мэдэхгүй гэсэн хариултыг санал асуулгын үр дүнд нөлөөлөхгүйгээр их өртөх магадлалтай байгууллагаар эрэмбэлж үзвэл: Эрүүл мэндийн газар 33,0 %, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 28,5%, Шүүх 25,7 %, Прокурор 25,7 %, Эрүүл мэндийн төвүүд 25,5 %, Цагдаагийн газар 24,3 %, -иар эхний 6 эрэмблэгдсэн  бол авлига огт үгүй болон бага өртөх магадлалтай байгууллагаар  Ерөнхий боловсролын сургууль 51.7%, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага 50,9 %,  Нийгмийн даатгалын хэлтэс 47,6 %, Боловсрол соёлын газар 46,2 %,  Татварын хэлтэс 43,3 %, Улсын бүртгэлийн хэлтэс 43,3 %, -аар эрэмблэгдсэн байна.

Дөрөв.Санал асуулгын дүгнэлт, зөвлөмж

Энэхүү санал асуулгын ажлаар тус аймгийн төрийн байгууллагын ил тод байдал, төрийн албан хаагчдын ёс зүй ямар түвшинд байгааг үнэлж, төрийн байгууллагуудын авлигад өртөмтгий байдлыг тодорхойлохыг зорив.

Санал асуулгын үр дүнгээс дараах гол дүгнэлтийг хийж байна. Үүнд:

1.                  Үндсэн хууль болон Мэдээллийн ил  тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар баталгаажсан иргэдийн мэдээлэлтэй байх эрхийг хангуулахад  төрийн байгууллагын зүгээс төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй энгийн ойлгомжтой байдлаар хүргэж чадаж байгаа эсэх санал асуулгад оролцогчдын 44,3 % ( 224 )  дийлэнх хувь нь дунд үзснээс харахад үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах шаардлагатай байгаа нь харагдаж байна.

2.                  Төрийн албан хаагчдын ёс зүйн талаар санал асуулгад оролцогч иргэдийн  53,4 % нь  (270 ) хариулсанаас дүгнэлт хийж үзэхэд төрийн албанд ёс зүйгүй, соёлгүй харьцаа ямар нэгэн хэмжээгээр байна, төрийн албан хаагчид үйлчилгээ авч буй иргэдтэй  ёс зүйгүй соёлгүй харьцаж байна гэсэн дүр зураг харагдаж байна.

3.                  Авлигад Эрүүл мэндийн газар,  Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Шүүх, Прокурор, Эрүүл мэндийн төвүүд, Цагдаагийн газар, өртөх магадлалтай гэж гарсан бол Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Нийгмийн даатгалын хэлтэс, Боловсрол соёлын газар, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагууд авлигад өртөх магадлал бага байна.

 

Дээр дурьдсан санал асуулгын дүгнэлтийг үндэслэн дараах санал, зөвлөмжийг гаргаж байна.

Үүнд:

1.Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар иргэд олон нийтэд сурталчлах үүргийг төрийн байгууллагууд төлөвлөж, зохион байгуулах.

2.Төрийн албан дахь ёс зүйгүй, соёлгүй, шударга бус үйлдлээс урьдчилан сэргийлэх , ёс зүйтэй соёлтой шударга үйлдлийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр төрийн байгууллагын удирдлага, төрийн байгууллагууд тодорхой санал санаачилга гарган ажиллах.

3.Авлигад өртөх магадлалтай байгууллагууд Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан төрийн байгууллагуудын удирдлагын хүлээх нийтлэг үүргүүдийг хэрэгжүүлэх талаар санал санаачилга гарган ажиллах.

 

 

“ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ САРЫН АЯН“ –Ы АЖЛЫН ХЭСГИЙНХЭН